Бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч, 107 сая тонн ачаа тээвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ гэж Зам тээврийн яамнаас мэдээлэв. Тус яамны өгсөн мэдээллээр, авто тээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэжээ.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ. Тэгвэл 2024 оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүнээс авто тээврээр 70.5 сая тонн ачаа, төмөр замаар 36.5 сая тонн ачаа мөн 8.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэжээ. Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өсжээ.

МИАТ Бусан чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувь хямдрал зарлажээ
МИАТ Бусан чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувь хямдрал зарлажээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!