Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаан эхлэхийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замыг зогсоосон Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотой өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "ОУ-ын арбитртай холбоотой асуудал үүсэх учраас Туулын хурдны замаар ЗГ-аас албан ёсоор тогтоол гаргаж өгөөрэй гэж намын даргад хэлсэн. Өдөр хоногоор алдангийн асуудал яригдана" гэлээ.