“САНЬЯА-2026”: Азийн элсний наадмын нээлтэд Г.Хандсүрэн Монголын багийн тугчаар оролцлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-өөс зохион байгуулдаг элсний наадам өчигдөр БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод нээлтээ хийлээ.

Элсний наадамд 14 спортын 62 багц медалийн төлөө Азийн 45 улсын 1,790 тамирчин өрсөлдөнө. Зохион байгуулагч БНХАУ-ын баг 170 тамирчинтай оролцох бол Тайланд 175, Филиппин 101, Хонконг 84, Шри Ланк 77 тамирчин хүч сорино.

Харин манай улсаас найман спортын төрөлд 51 тамирчин оролцож байна. Манай улсын багийн тугчаар волейболын Г.Хандсүрэн, гандболын Г.Лхагвацэнд нар сонгогдсон.

Мөн Азийн элсний VII наадмын жюү жицүгийн төрөлд ОУ-ын шүүгч Т.Мөнх, Б.Буяндэлгэр нар шүүгчээр, зохион байгуулах хороонд Д.Алтанцэцэг, Б.Кымбат нар урилгаар томилогдон ажиллаж байгаа аж.

Ч.Лодойсамбуу: АТГ-аас дуудаагүй. Дуудах хүн мундсан биш
Ч.Лодойсамбуу: АТГ-аас дуудаагүй. Дуудах хүн мундсан биш
 
Дүүжин тээврийн тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах тооцоо гарчээ
Дүүжин тээврийн тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах тооцоо гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!