Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Туулын хурдны замын төслийг зогсоох шийдвэрийг гаргажээ.

Эргэн сануулбал, нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил хэдийнэ эхлээд байсан боловч арав гаруй хоногийн өмнө БОУАӨЯ-наас эл төслийг хуульд нийцүүлтэл түр хугацаанд зогсоож буйг мэдэгдсэн юм. Улмаар өчигдөр тус төслийг үргэлжлүүлэх зөвшөөрлийг өгч буй талаараа мэдэгдсэн байдаг.

Гэвч өнөөдөр өглөө Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс эл төслийг зогсоох гэсэн үйлдэлд бууж өгөхгүй хэмээн мэдэгдээд байв.

Дашрамд дурдахад, тус хурдны зам нь Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээтэй, 32 км урт үргэлжилнэ. Нийт найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүрэн байгууламж, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннельтэй байх зураг төслийг боловсруулсан. 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар замын трасс зургийг хэлэлцэж баталсан.

Азийн соёлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Азийн соёлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
 
Ө.Шижир: Туулын хурдны замыг зогсоогоод орхиж болохгүй
Ө.Шижир: Туулын хурдны замыг зогсоогоод орхиж болохгүй
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!