Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдал, татварын дарга нарт иргэндээ очиж үйлчлэх үүрэг өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ерөнхий сайд Н.Учрал Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Ерөнхий сайд хэлэхдээ "Мэдэгдсэн л бол бизнесээ шууд эхэлсэн иргэндээ очиж үйлчлэн, галын дүгнэлт гаргахдаа дахин бичиг баримт нэхэх ёсгүй.

Цахим системд нэгэнт байгаа улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт гэх мэтийг цаасаар шаардахгүй.

Барилга нь галын дүгнэлттэй байхад доторх түрээслэгчээс давхар нэхэхгүй.

Шадар сайдын 2023 оны шийдвэрийг эргэж харна, галын дүгнэлтийг цэгцэлж цахим болго.

Татварын байгууллага бизнес эрхлэгчийг дарамталж дээрэлхэх биш зөвлөж тусал.

Татварын өртэй байсан ч зөвшөөрөл олгоно, сунгана.

Төрийн бүх шатныхан зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн 146 бизнест очиж үйлчил" гэлээ.

1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом“-ын тэргүүн байрын төлөөх барилдаан маргааш болно
1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом“-ын тэргүүн байрын төлөөх барилдаан маргааш болно
 
СУРВАЛЖИЛГА: Он гарснаас хойш ОБЕГ-т 6000 гаруй тоглосон дуудлага иржээ. Хуурамч дуудлага бүрийн цаана бодит тусламжид зориулагдах ёстой цаг, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулагдаж байна