Барилгын суурийн усыг Дунд гол руу нийлүүлж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Иргэнээс “Дунд гол руу тослох материал асгасан байж болзошгүй” гэх гомдол ирсний дагуу Нийслэлийн байгаль орчны байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар нэр бүхий компани барилгын суурийн усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 80 м³/цагийн хүчин чадалтай насос, 200 мм-ийн голчтой хоолой ашиглан усыг Дунд гол руу нийлүүлж байсан нь тогтоогдлоо.

Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй байсан зөрчил илэрсэн байна.

Хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчилд холбогдох хууль, журмын дагуу дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

TRADE FINANCE FORUM-2026 НӨӨЦӨӨС БОЛОМЖ, БОЛОМЖООС ӨСӨЛТ
TRADE FINANCE FORUM-2026 НӨӨЦӨӨС БОЛОМЖ, БОЛОМЖООС ӨСӨЛТ
 
Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 12 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!