Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 8 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хагас шигшээ шатны буюу финалд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд болж байна. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд тулалдаж байгаа Монгол Улсын тамирчин Х.Билгүүнсайхан Казахстаны тамирчин Дэлхийн аварга Махмуд Сабырхантай тулалдаж хажуугийн шүүгчдийн саналаар ялалт байгууллаа. Ингэснээр Х.Билгүүнсайхан мөнгөн медалийн болзлыг хангаж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна. Азийн аваргын алтан медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана.
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө тулалдсан Монгол Улсын тамирчин М.Намуун ялагдал хүлээснээр Азийн аваргыг хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!