Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаагаар ахлуулсан бүрэлдэхүүн Архангай аймаг дахь дугаар ангид алба хааж буй цэрэг дайчдаа эргэж, аймгийн Засаг даргын мэндчилгээг дамжуулж, гарын бэлгийг гардууллаа. Мөн гэр бүлийн захидал илгээмжийг хүлээлгэн өгчээ.
Тус цэргийн ангид Завхан аймгийн 12 сумаас алба хааж буй цэргүүд цэргийн эрдэмд суралцах үндсэн үүргээс гадна гадна, жолооны үнэмлэх, мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.

Түүгээр ч барахгүй зарим дайчид бүтээн байгуулалтад оролцож хуримтлуулсан цалингийн орлогоороо автомашинтай болж халагдаж байгааг дугаар ангийн удирдлагууд онцоллоо.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!