Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 6 бөх өнөөдөр барилдана

Огноо
Унших
0 минут 48 секунд

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 73, 81 болон эмэгтэй 57, 63, 70 кг жингийн барилдаанууд болно. Эдгээр жингүүдэд манай улсаас МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 6-н жүдоч дэвжээнд гарна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр нар барилдах бол эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Цэндбазар, Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.

Өчигдөр болсон 4-н жингийн барилдаанд манай улсаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар Ази тивийн аварга болж, ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртсэн юм.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж байна
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж байна
 
Б.Пүрэвдагва: Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
Б.Пүрэвдагва: Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.