
Улсын хэмжээнд (2026.04.06) нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Булган, Халхгол, Хөвсгөл аймгийн Ханх, Түнэл, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдад нийт нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.2 хувиар буурсан дүнтэй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна.
Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн аж.
Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага, цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн нийт 1079 хүн, 172 автомашинтай ажиллажээ.
Хаврын хуурайшилтын улирал эхэлж, түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та ой, хээрт явахдаа:
Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!