Ой, хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:20 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатсан.

Дорнод аймаг, Баяндун сум Түргэн 1 дүгээр баг "Баянгол" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээллийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, Түргэн багийнхан ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан.

Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн "Дэнж" гэдэг газарт "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж байна.

“Машин бохирдууллаа“ хэмээн хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн залууд холбогдох шүүх хурал нөгөөдөр болно
“Машин бохирдууллаа“ хэмээн хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн залууд холбогдох шүүх хурал нөгөөдөр болно
 
Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар гадаад, дотоодын 7 байгууллага саналаа ирүүлжээ
Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар гадаад, дотоодын 7 байгууллага саналаа ирүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!