ЧУУЛГАН: С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

УИХ-ын чуулган өнөөдөр /2026.04.03/ хуралдаж, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо. Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ чөлөөлсөн. Улмаар МАН-ын УЗ хуралдаж, дараагийн УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг болон ТББХ хуралдаж, томилгоог дэмжсэнээр УИХ-ын чуулганаар өчигдөр авч хэлэлцсэн. Гэвч өчигдөр АН-ын бүлэг эл асуудлаар завсарлага авснаар өнөөдөр эл томилгоог үргэлжлүүлэн хэлэлцлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэн тул С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо.

С.Бямбацогтын хувьд:

1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал

2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал

2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ЦЕГ: Согтуу иргэн УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэргийг шалгаж байна
ЦЕГ: Согтуу иргэн УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан хэргийг шалгаж байна
 
“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцаллаа
“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцаллаа
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!