Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, ТЭЗҮ, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана. Хуралдаанаар:

·Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·“Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл

· Бусад

ТББХ: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ
ТББХ: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ
 
АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Япон Улсын ЗГХЭГ-ын дарга М.Кихара нартай уулзаж, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо
АЙЛЧЛАЛ: Шадар сайд Т.Доржханд Япон Улсын ЗГХЭГ-ын дарга М.Кихара нартай уулзаж, бодит төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.