Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Шадар сайд гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх замаар онцгой байдлын салбарын чадавхийг бэхжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг боловсруулахад чиглэсэн олон нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах аргачлалд дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн онцлогт нийцсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар хоорондын уялдааг хангасан зөвлөмж хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтуудыг зохион байгуулах замаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.

Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
 
О.Цогтгэрэл: Гуравдагч этгээд ард түмний төлөөлөл рүү ХАЛДАЖ БОЛОХГҮЙ
О.Цогтгэрэл: Гуравдагч этгээд ард түмний төлөөлөл рүү ХАЛДАЖ БОЛОХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.