Х.Ганхуяг: Татварын шинэчлэлээр хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны нийслэлийн төвийн дүүргүүдийн гишүүн, дэмжигч ахмадуудад зориулсан 25 дахь уулзалтад оролцлоо. Уулзалтаар Шадар сайд Х.Ганхуяг эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ажил, бодлогуудыг танилцуулж, ахмадуудад тулгамдаж буй асуудал, Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотой саналыг сонсож, зарим асуултад хариулав. Мөн УИХ-ын хаврын чуулганаар татварын шинэчлэл, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай бууруулах, хөдөлмөр, бизнес эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг хамгаалах татварын шинэчлэлийг хийж дуусгах талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл зах, худалдааны төв, зарим дэлгүүр НӨАТ-ын баримт олгодоггүй тухай, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага ёс зүй дутмаг байгааг, шатахуун, мах, гурилын үнийг тогтвортой барьж инфляцаас хамгаалах, ахмадуудын эрүүл мэндэд төр засгаас анхаарах, сурагчдад эх оронч үзэл суулгах, гамшигт үзэгдлээс өөрийгөө болон газар нутгаа хамгаалах хайрлах ухааныг сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай гэсэн санал, хүсэлт хэллээ.

Шадар сайд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
 
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!