Дээд лигийг хэн, ямар үзүүлэлтээр тэргүүлэв

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд албан ёсоор дуусаж, энэ улиралд онцлох үзүүлэлтээр тэргүүлсэн тоглогчдыг танилцууллаа.

2025-2026 оны улиралд Монгол тоглогчдын дундаж оноо авалтаар “Бишрэлт Металл” багийн Ч.Маргад 17.6 оноогоор тэргүүлжээ. Түүний араас Эйпсийн Г.Дөлгөөн, Майнерсын А.Энхбаясгалан нар жагсжээ. Ч.Маргадын хувьд энэ улиралд сайн тоглолтыг үзүүлсэн ч багийн амжилт тааруу байж лигийн сүүл мушгисан.

Лигеонер тоглогчдыг дундаж оноо авалтаар “Ховд Шонхорууд” багийн Байрон Уэсли 27.8 оноогоор тэргүүлж, Бодонсын Жэйдэн Скрабб 27.7, Найтсын Давион Уоррен 26.6 оноогоор удаалжээ.

Самбараас бөмбөг авалтын үзүүлэлтээр Эйпсийн Г.Дөлгөөн 9, Найтсын Э.Сугар-Очир 7.8, Хүлэгүүдийн А.Азбаяр 7.3 самбар авсан үзүүлэлтээр эхний гуравт жагслаа. Импорт тоглогчдоос Майнерсын Кэвин Макданиэлс 11.6 самбар дунджилсан үзүүлэлтээр бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Найтсын О.Эрдэнэцогт лигийг 5.8 дундаж оновчтой дамжуулалтаар авалтаар тэргүүлжээ. Түүний араас Майнерсын Г.Болор-Эрдэнэ, Хүлэгүүдийн Б.Барсболд гэх залуу холбон тоглогчид эхний гуравт жагслаа. Импорт тоглогчдоос Бродерсын Маккензи Мүүр 9 оновчтой дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн байна.

Эйпсийн М.Өлзий-Орших лигийг хоёр дахь жилдээ дундаж бөмбөг таслалтаар тэргүүллээ. Түүний араас Хүлэгүүдийн холбон тоглогч Б.Барсболд жагсав. Тэдний араас Бродерсын Э.Тулга, П.Дашдорж, Т.Мэндбаяр, М.Баасандорж нар жагслаа.

Монгол тоглогчдыг дундаж хаалтаар Хүлэгүүдийн А.Азбаяр 1.1 хаалтаар тэргүүлж, Эйпсийн Г.Дөлгөөн, Найтсын Э.Сугар-Очир нар жагсав. Лигеонеруудаас Шонхоруудын Норвел Пэллэ, Майнерсын Чаад Рони, Бодонсын Жэйдэн Скрабб нар жагслаа.

МАН БАГА ХУРАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
МАН БАГА ХУРАЛ: УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
 
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад оргон зугтсан тул ирсэн даруйд нь ХИЛИЙН ХОРИГ тогтоожээ
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат мөрдөн байцаалтын явцад оргон зугтсан тул ирсэн даруйд нь ХИЛИЙН ХОРИГ тогтоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!