Өчигдөр Ардчидсан намын дарга зөвлөхүүдээ томиллоо. Томилгоо авсан зөвлөхүүдийг анзаарахад нэг хүн анхаарал татав. Тэр хүн бол Нэпко ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буянбаатар юм. Түүний хувьд нийтлэлч Баабарын үүсгэн байгуулсан Нэпко ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Монголын шилдэг нийтлэлчдийн клуб- Baabar.mn-ний Ерөнхий менежерээр ажилладаг аж. Энэхүү томилгооноос харвал шууд утгаараа Баабар төлөөний хүнээ Ардчилсан намын даргад зөвлүүлэхээр илгээж байна гэж ойлгож болохоор харагдаж байгаа ч шууд бус утгаараа Баабар О.Цогтгэрэлд зөвлөх нь ээ гэж ойлгож болохоор байна.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намдаа төдийлөн анзаарагддаггүй байсан шинэ залуусаар хүчээ зузаатгаж байгаа нь Ардчилсан намыг илүү шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгааг харуулж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!