Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан 22-24 насны этгээдүүдийг баривчиллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Үнэт эдлэлийн дэлгүүрээс 360 сая төгрөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхоор хулгай орж, алтан гинж ээмэг, монетан эдлэлүүд алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 360 орчим сая төгрөгийн эд зүйлсийг авч хохирол учруулсан байж болзошгүй 22-24 насны сэжигтэй хоёр этгээдийг олж тогтоон, алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

ЗГ: Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл сонсож байна
ЗГ: Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн талаар мэдээлэл сонсож байна
 
Хичээлээ тараад явж байсан хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь мөргөжээ
Хичээлээ тараад явж байсан хоёр сурагчийг гарцаар гарч байх үед нь мөргөжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!