
Алтан цомын төлөөх багуудын зургаадугаар тойргийн эхний хагаст ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг М-СИ-ЭС-ЭНЕРЖИ багтай учраа тааран барилдсанаас М-Си-Эс, Энержи баг 15:10-аар тав дахь ялалтаа авлаа.
М-Си-Эс Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /0/, улсын харцага Ц.Мөнхбаяр /3/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж түүний оронд орж барилдсан улсын харцага Н.Золбоо /0/ нийт 15 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /2/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Шаравдорж /0/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /1/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /3/, улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Э.Мөнхжаргал /2/ нийт 10 даваа авсан юм.
М-Си-Эс, Энержи багийн дасгалжуулагчаар улсын харцага Н.Золбоо, Хатант интернэшнл багийн дасгалжуулагчаар улсын арслан Р.Пүрэвдагва нар ажиллав.

Харин ХАМАГ МОНГОЛ баг ЭВ МОНГОЛ багтай учраа тааран барилдсанаас Хамаг Монгол баг 14:11-ээр дөрөв дэх ялалтаа авсан юм.
Хамаг Монгол багт улсын заан Б.Бат-Өлзий /5/, улсын харцага О.Наранбаатар /0/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /2/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/, аймгийн арслан Г.Цоггэрэл /2/, нийт 14 даваагаар ээлжит ялалтаа авсан бол ЭВ МОНГОЛ багт улсын арслан Э.Оюунболд /2/, улсын заан Б.Пүрэвсайхан /3/, улсын заан М.Лхагвагэрэл /3/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /1/, аймгийн арслан Я.Бумбаяр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Б.Ренчинжүгдэр /0/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /1/ нийт 11 даваа авсан юм.
Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, Эв Монгол багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү нар ажиллав.
Дараагийн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 31-ний бямба гарагт 13:00 цагаас Ховд аймгийн Мөст сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!