Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг. Ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн 7 хүн амиа алдаж, дэргэдэх 207-р байрны оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч буй.
Өнөөдрийн байдлаар 207-р байрыг буулгасан дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд өнөөдөр /01.23/ 12.00 цагаас "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийхээр болжээ.
UBN сайт мэдээллийг шууд дамжуулан үзүүлнэ.