Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ. Уг хэрэгт "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч Р нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагчдын өмгөөлөгчид хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулах, патрол маркийн автомашины жолооч Э.Мөнхнаранг хэрэгт татан шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин прокурорууд "Хэргийг прокурорт буцаах боломжгүй. Тухайн хэрэгт хамааралтай эцэслэн шийдвэр гаргахад хангалттай баримтуудыг цуглуулсан" гэсэн юм.
Улмаар даргалагч шүүгч 16:20 минутад шийдвэрээ танилцуулахаар тогтож, урьдчилсан хэлэлцүүлэг завсарлав.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!