Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Жил бүр тэмээчдийн баярыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн жил “Их говийн тэмээ -2025” нэртэйгээр Дорноговь аймагт зохион байгуулагдаж байсан юм.

Тэгвэл энэ удаад Дундговь аймагт "Тэмээн дээрээс Наран ойрхон" нэртэйгээр энэ сарын 23-25-нд зохион байгуулагдахаар товлогдсон талаар тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 6-нд олон нийтэд өгөх ажээ.

Дашрамд дурдахад, Дундговь аймаг 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 3547.7 мянган толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 162.3 мянган толгойгоор буюу 4.8 хувиар өссөн байна. Малын тоог төрлөөр нь авч үзвэл,

  • Адуу 189.1 мянга болж 19.5 хувиар
  • Үхэр 108.2 мянга болж 17.2 хувиар
  • Тэмээ 48.0 мянга болж 5.7 хувиар
  • Хонь 1643.9 мянга болж 2.0 хувиар
  • Ямаа 1558.5 мянга болж 5.5 хувиар тус тус өссөн байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2016 онд “Монгол тэмээ-999” арга хэмжээний үеэр 1108 тэмээ уралдуулсан нь Гиннесийн номд бичигдэж байсан.

Монгол Улсын гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улсын гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрчээ
 
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
Баасан гарагт ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!