Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” нэвтрүүлгийн гадаад оролцогчдыг ирэх жил Үндэсний их наадам үзэхийг урьжээ

Ангилал
Улс төр Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн Ерөнхий продюсер Жан Хо Ги болон тус шоуны Австралийн багийн оролцогч Эдди Уильямс, Солонгосын багийн ахлагч, холимог тулааны тамирчин Ким Дун Хён, кроссфитийн тамирчин Ким Жэ Хун болон Монгол Улсын багийн ахлагч, арслан Б.Орхонбаяр, МУГЖ, уран нугараач Б.Лхагва-Очир нарыг өнөөдөр /2025.12.08/ хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг дэлхийд сурталчилсан төслийн баг болон шоуны оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэднийг ирэх оны долоодугаар сард хүрэлцэн ирж Үндэсний их баяр наадам үзэхийг урилаа.

Жан Хо Ги: “Өргөн уудам тал нутагтай, үзэсгэлэнт байгальтай, нүүдэлчдийн өвөрмөц соёл бүхий Монгол Улсыг дэлхийд таниулахыг маш их хүссэн. Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно. Ерөнхий сайд Г.Занданшатар таны урилгыг хүлээн авлаа. Урьсанд маш их баярлалаа” гэжээ.

Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баяр “улайрсан“ байдалтай танилцуулж байсан
Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын гэрээг С.Баяр “улайрсан“ байдалтай танилцуулж байсан
 
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.