Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын Автобааз Land-200, 300, Lexus-470, 570 зэрэг автомашинуудаа түрээслэх сурталчилгааг цахим хуудаснаа нийтлэж, тухайн үедээ л багагүй шүүмжлэл дагуулж байв. Бид тухайн үед зөвхөн дөрөвдүгээр сард автомашины түрээсээр олсон орлогын мэдээллийг та бүхэнд хүргэж байсан.
Тэгвэл энэ удаад сүүлийн зургаан сарын хугацаанд буюу 5-10-р сард Засгийн газрын Автобааз нь автомашин болон сэлбэг хэрэгсэл худалдан авах, автомашины даатгал, шатахуун зэрэгт хэдэн төгрөг зарцуулсан тухай мэдээллийг “Шилэн данс”-ны мэдээлэлд үндэслэн танилцуулж байна. Тухайлбал,
Тавдугаар сард:
-Дугуйны үнэ /1389 УНХ/- 7 сая 250, 7 сая 250 мянган төгрөгийн хоёр гүйлгээгээр 14 сая 500 мянган төгрөг
-Дугуйны үнэ /24 ширхэг/ - 18 сая 634 мянган төгрөг,
-Шатахуун /Петровис, Сод Монгол/ - 10 сая төгрөгөөр 11 удаа буюу 110 сая төгрөг
-Сэлбэгийн үнэ /0063 УБЗ/- 9 сая 83 мянган төгрөг,
-Тээврийн хэрэгслийн даатгалын төлбөр - /Ард даатгал/ 26 сая 103 мянган төгрөг,
Нийт 178 сая 320 мянган төгрөг.
-Зургаадугаар сар
-Шатахуун /Петровис, Сод Монгол/ -10 сая төгрөгийн 6 удаагийн гүйлгээгээр 60 сая төгрөг,
-Дугуйны үнэ /0126 УБП, 0129 УБП/- 14 сая 490 мянган төгрөг,
-Сэлбэг - 6 сая 621 мянган төгрөг,
-Patrol V63 автомашины урьдчилгаа төлбөр /Моннис Моторс/ - 100+150 сая буюу нийт 250 сая төгрөг
-Дугуйны үнэ - 18 сая 62 мянган төгрөг
Нийт 349 сая 173 мянган төгрөг.
-Долоодугаар сар
-Шатахуун /Петровис, Сод Монгол/ - 10 сая төгрөгийн 4 удаагийн гүйлгээгээр 40 сая төгрөг,
-Сэлбэг - 16 сая 814 мянга, 28 сая төгрөгийн гүйлгээгээр 44 сая 814 мянган төгрөг,
-Засварын үлдэгдэл төлбөр - 20 сая төгрөг
-Patrol V63 автомашины үлдэгдэл төлбөр - 105 сая төгрөг
-Автомашины үнэ – 500 сая, 150 сая, 150 сая төгрөгийн гүйлгээгээр 800 сая төгрөг “Киа Моторс Монгол” ХХК руу шилжүүлсэн.
-Автомашины үнэ - 45 сая 174 мянган төгрөгийг “Вертексмон” ХХК руу шилжүүлсэн.
-6 ширхэг автомашины үлдэгдэл төлбөр - 64 сая төгрөг,
Нийт 1 тэрбум 118 сая 988 мянган төгрөг.
-Наймдугаар сар
-Шатахуун /Петровис, Сод Монгол/ - 20 сая, 10 сая, 10 сая, 8 сая төгрөгийн гүйлгээгээр 48 сая төгрөг,
Есдүгээр сар
-Сэлбэг - 5 сая 237 мянга, 16 сая 83 мянган төгрөгийн гүйлгээгээр 21 сая 320 мянган төгрөг
-Дугуй - 9 сая 780 мянган төгрөг,
-Шатахуун – 10 сая, 10 сая, 15 сая төгрөгийн гурван гүйлгээгээр 35 сая төгрөг
-Автомашины үнэ – 400 сая, 100 сая төгрөгийн хоёр гүйлгээгээр “Киа моторс Монгол” ХХК руу 500 сая төгрөг шилжүүлсэн.
Нийт 566 сая 100 мянган төгрөг.
Аравдугаар сар
-Автомашины үнэ - 12 сая 500 мянга, 30 сая, 100 сая, 100 сая, 17 сая, 30 сая, 45 сая төгрөгийн гүйлгээгээр нийт 334 сая төгрөгийн “Киа Моторс Монгол” ХХК руу шилжүүлсэн байна.
Ийнхүү нийтдээ сүүлийн зургаан сарын хугацаанд Засгийн газрын Автобааз нь автомашин худалдан авах болон сэлбэг хэрэгсэл, шатахуун, даатгал зэрэгт нийтдээ 2 тэрбум 594 сая 581 мянган төгрөг зарцуулсан нь "Шилэн данс"-ны мэдээлэлд тэмдэглэгджээ.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!