
Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.
Уг хүсэлтийг яг одоо хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Бэлтгэл ажлыг хангаагүй асуудлаар ҮХЦ-ийн хуралдааныг хойшлуулж өгөөч" гэлээ.
Харин үүний хариуд ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан "Юу хийх гэж, яах гэж хойшлуулах гэж байгаагаа хэлсэнгүй. Хуралдааны өмнө маш их юм явсан шүү. Цэцэд хууль бусаар нөлөөлөх гэдэг зүйл рүү явах магадлалтай боловч бид төрийн өмнө хүлээсэн үүрэг гэдэг утгаараа хүлээж авахгүй, эрүүл саруул шүүмжлэл гэж бодсон. Хэрэв үүнийг хүндрүүлвэл асуудалтай" хэмээлээ.