Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж, аймгийн начин Г.Алтанбагана үзүүрлэлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 25 секунд

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 70 жилийн ойд зориулсан суралцагч, төгсөгчид оролцсон хүчит 64 бөхийн барилдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Хутагийн Цогтгэрэл түрүүлж, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, аймгийн начин Гантулгын Алтанбагана үзүүрлэв.

Дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-119 анги, Янгир Хайрхан ХХК, Алтан Эрин Говь групп, "Дүнжингарав" дэвжээний бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Очир Канад Хаусэ ХХК, ЗХ-342 анги, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан Г.Дашлхүмбэ нар шалгарлаа.

Наймд улсын начин Ж.Чулуунбат, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан С.Занданхүү, аймгийн харцага Б.Сайнбаяр нар үлдэв. Эдгээр бөхчүүд бүгд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн төгсөгчид юм.

Тус барилдаанд МУБИС-ийн БТС-ийн эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, алдар цуут бөхчүүд, тамирчид олноор хүрэлцэн ирсэн байлаа.

Утсаа алдсан хүүгийн хохирлыг барагдуулжээ
Утсаа алдсан хүүгийн хохирлыг барагдуулжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.