Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын тамирчид ирэх жил олимпын наадам оролцох эрхгүй боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADА) ОХУ-ын тамирчдыг олимп, ДАШТ-д оролцох эрхийг өнгөрсөн жил 4 жилээр хассан билээ. Тэгвэл Оросууд Швейцарийн Лозанн хотод байрлах Олон улсын спортын арбитрын шүүхэд (SAC) гомдол гаргасан. Оросуудын гомдлыг хүлээн авч, хоёр жилээр эрхийг нь хасчээ. Ингэснээр тамирчид нь ирэх жилийн Токиогийн зуны олимпийн наадам, 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадам, 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-д улсынхаа нэрийн өмнөөс оролцох боломжгүй. Ингэснээр допингийн асуудалд холбогдоогүй нэр цэвэр тамирчид нь Олон улсын олимпийн хорооны тугийн дор оролцоно. ВАДА-д ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлагт 1.3 сая ам.долларын мөнгөн торгууль оногдуулав.

В.Путин: Навальный хэнд хэрэгтэй юм? яах гэж хордуулах юм
В.Путин: Навальный хэнд хэрэгтэй юм? яах гэж хордуулах юм
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.