Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин: Навальный хэнд хэрэгтэй юм? яах гэж хордуулах юм

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй ярилцах өргөн хэмжээний хэвлэлийн хурал болсон.

Түүнээс сэтгүүлчид сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Оросын Холбооны аюулгүйн алба хордуулсан байж болзошгүй гэх мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтийн талаар тодруулсан юм.

Путин "Берлиний эмнэлгийн өвчтөний хувьд /Навальный Берлинд эмчлүүлсэн бөгөөд түүний нэрийг Путин хэлэхээс татгалзаж/ би зарим нэг зүйлийг давтаж хэлье. Навальныйг хордуулсан хэрэгт холбогдоод буй Оросын Холбооны аюулгүйн албаны албан тушаалтнууд болон улс төрийн эрх мэдэлтнүүдийг шалгаж байна гэдэг нь Америкийн тусгай албаны материалуудыг баталгаажуулж буй үйл явц болохоос ямар нэг мөрдлөг биш. 

"Та бүхэнд хэлэхэд Берлиний өвчтөн АНУ-ын тусгай албаны дэмжлэгийг ашиглаж байна. Тийм болохоор мэдээж тусгайгийнхан түүнд анхаарлаа тавина. Гэхдээ энэ нь түүнийг хордуулах хэрэгтэй гэсэн үг огтоосоо биш. Тэр хэнд хэрэгтэй юм? Хэрвээ тэгэх байсан бол гүйцэтгэлтэй хийх байсан шүү дээ" гэсэн байна.

Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш Ерөнхийлөгч энэ үгээ хэлэхдээ ёжтой инээсэн гэжээ.

Эх сурвалж: ВВС

Нийслэлээс гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ
Нийслэлээс гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.