Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэн туранхай 30 гаруй мянган бог мал нядалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран “Малчдад ээлтэй төр” хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчдаас онд орох найдваргүй, нэн туранхай малыг нь 30 мянган төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд дээрх аймгуудаас 30 гаруй мянган толгой бог мал худалдан авсан байна. Энэхүү төслийг өнгөрсөн сарыг дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан аж. Гэвч коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаар төслийг зогсоосон байна. “Малчдад ээлтэй төр” төслийнхөн малчдад 10 хувийнх төлбөрийг өгөөд, үлдсэнийг нь зээлж байгаа аж. Малын түүхий эдийг борлуулсны дараа буюу зургаан сарын дотор үлдсэн төлбөрийг шилжүүлэх гэнэ. Уг нь гурван аймгаас 60 орчим мянган мал худалдаж авахаар төлөвлөсөн байжээ. Төслийнхөн Баянхонгор аймгаас 23 мянган бог авсан байна. Нядалсан малын арьсыг “Дархан арьс ширний цогцолбор” компани худалдан авч, боловсруулан экспортлохоор ажиллаж байна.

"Улаан чулуут"-д ил хаягдсан эмнэлэгийн хог хаягдлын гарал үүслийг тогтоож байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.