Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын, эрх мэдэлтний дарангуйлал тогтсон улс хэзээ ч байж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би бага хурлын гишүүдийн олонхийн саналаар МАН-ын даргаар сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэж, гүйцэтгэх засаглалын зүгээс сүүлийн өдрүүдэд увайгүйгээр олон үндэслэлгүй, баримтгүй мэдээллээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлсэн үйл явдал болж байна. Гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж, парламентын үйл ажиллагааг тасалдуулах, бойкетлох арга хэмжээ явуулж байна.

Өнөөдөр ХЗБХ хуралдах байсан ч дарамтаас шалтгаалсан уу ХЗБХ хуралдаж чадсангүй. Уг нь цагдаагийн байгууллагын удирдлагуудаас бодит мэдээлэл авахаар товлогдсон ч хуралдсангүй. Ор үндэслэлгүй гүтгэлэг явагдаж байна. Ерөнхий сайдын, эрх мэдэлтний дарангуйлал тогтсон улс хэзээ ч байж болохгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.

ШУУД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.