
АНУ-ын нээлттэй тэмцээний (US Open 2025) хагас шигшээд Арина Сабаленка Америкийн Жессика Пегулагийн эсрэг 4–6, 6–3, 6–4-өөр ялж, хоёр жил дараалан финалд шалгарлаа.
Тоглолтын эхэнд Сабаленка алдаа их гаргасныг Пегула боломж болгон ашиглаж эхний сетийг 6–4-өөр авсан юм. Гэвч завсарлагааны дараа Арина Сабаленка илүү тогтвортой, шийдэмгий тоглож, хоёрдугаар сетэд 3–0-ээр түрүүлж эхэлснээр өрсөлдөөнийг өөртөө ашигтайгаар эргүүлж эхэлжээ. Шийдвэрлэх сетэд тэр эхнээсээ Пегулагийн подажийг эвдэж, тоглолтын хэмнэлийг бүрэн хяналтдаа авч чадсанаар тоглолтыг өндөрлүүлсэн юм.
Энэ амжилтаараа Сабаленка сүүлийн арван жилд буюу Серена Уильямсээс хойш хоёр жил дараалан US Open-ын финалд шалгарсан анхны эмэгтэй тоглогч болж нэрээ мөнхөллөө.
Э.Ариунтөгс