Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

MGL 3x3 Pro League-ийн аваргаар Сэлэнгэ Бодонс баг тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 54 секунд

“MGL 3x3 Pro League” энэ сарын 4-5 ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж зохион байгуулагдлаа. Энэхүү эрэгтэйчүүдийн Stop-5 тэмцээнд Сэлэнгэ Бодонс баг түрүүлж "FIBA 3x3 Dongguan Challenger" тэмцээнд орох эрх болон дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо.

Тус тэмцээнд нийт 24 баг өрсөлдөж хагас шигшээд Баянхайрхан МИГ, Хархорум Монголианс, Эрдэнэт Майнерс, Сэлэнгэ Бодонс гэсэн багууд шалгаран үлдсэн. Харин шигшээ тоглолтод Эрдэнэт Майнерс баг Баянхайрхан МИГ-ийг хожиж шалгарсан бол Сэлэнгэ бодонс Хархорум Монголиансын хожсоноор шалгарлаа. Сэлэнгэ Бодонс багаас Н.Батбаяр сайн тоглолт үзүүлсэн бол Эрдэнэт Майнерс багаараа жигд сайн тоглосон хэдий ч хожигдол хүлээлээ.

Түүнчлэн тэмцээний гуравдугаар байранд Баянхайрхан МИГ баг тодорсон бол дөрөвдүгээр байрт Хархорум Монголианс баг шалгарсан юм. Харин энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Амгалан U24 баг Sukhbaatar Pirates багийг хожиж, аварга боллоо.

Э.Ариунтөгс

Г.Занданшатар: Манай улсын эдийн засаг сүүлийн гурван жилд дунджаар 5.9 хувь өсөж, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж байна
Г.Занданшатар: Манай улсын эдийн засаг сүүлийн гурван жилд дунджаар 5.9 хувь өсөж, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулж байна
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.