Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германы баг дэлхийн аваргын урьдчилсан шатанд Словакд хожигдов

Ангилал
Дэлхий дахинд Спорт
Огноо
Унших
2 минут 43 секунд

Герман улсын шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатны эхний тоглолтоо хийж, Словакын талбайд 0-2-оор хожигдлоо.

Словакийн нийслэл Братислав хотноо болсон эл тоглолтын эхний гоолыг Словакын хамгаалагч Давид Ханцко эхний үеийн төгсгөлд оруулжээ. Тэрбээр өөрийн талбайгаас бөмбөг авч, хамтрагч Давид Стрелецтэй дамжуулалт хийсний дараа Германы хаалгач Оливер Бауманныг мэхлэн торгуулийн талбайгаас цохилт хийж эхний оноог авчээ.

Хоёрдугаар үед Словакын довтлогч Давид Стрелец гоол оруулж тооны харьцааг 2:0 болгож хожил авлаа. Энэ нь Германы шигшээ багийн хувьд дэлхийн аваргын урьдчилсан шатанд хожигдсон ердөө дөрөв дэх тохиолдол болж байна.

Юлиан Нагельсманны удирдсан Германы бүрэлдэхүүнд Ливерпүүлийн Флориан Виртц, Ньюкаслын шинэ тоглогч Ник Вольтемаде нар багтсан ч довтолгоонд төдийлөн аюул учруулж чадсангүй.

Э.Ариунтөгс

“Автомашингүй өдөр“-өөр дараах замуудыг түр хааж, зах, худалдааны төвүүд амарна
“Автомашингүй өдөр“-өөр дараах замуудыг түр хааж, зах, худалдааны төвүүд амарна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.