Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энхтайваны гүүрний явган хүний замыг яаралтай засаж, арчлалтад анхаарахыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр өчигдөр ирэх жил шинээр барих 10 гаруй авто замын трасстай танилцах үеэрээ Энхтайваны гүүрний явган хүний зорчих хэсгийн зам цоорсон, хагарсан, арматур төмөр цухуйж гарсан зэрэг эвдрэлтэй байгааг засварлахыг үүрэг болголоо.

Тус гүүрийг 1958 онд Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд хотын төвийг Хан-Уул дүүрэгтэй холбох гол зам юм. НИТХ-ын дарга А.Баяр “Скүүтэр, мопед, дугуйтай хүмүүсээс гадна явган зорчигч алхдаг гүүрний хоёр талын хэсгийг яаралтай засварлахгүй бол иргэдэд тухгүйгээс гадна бэртэж гэмтэх аюултай нөхцөл үүсжээ” гэдгийг онцоллоо.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт тус гүүрний явган хүний зам засвар, арчлалтад анхаарлаа хандуулж, яаралтай зас. Засварлахдаа замын чанарт анхаараарай гэлээ.

Олон нийтийн газар бие зассан хоёр иргэнийг тус бүр 10 мянган төгрөгөөр торгожээ
Олон нийтийн газар бие зассан хоёр иргэнийг тус бүр 10 мянган төгрөгөөр торгожээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.