Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Надаас бусад нэр дэвшигчид 200 сая төгрөгөө бэлнээр төлсөн байна. 200 саяыг нь төлөөгүй гээд дүрэмд байхгүй журмаар хасагдана гэж байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

May be an image of 1 person, newsroom and text that says 'Ubn ubn ubn KIV GAIMIA? U'

АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан Ө.Шижир дэнчингийн 200 сая төгрөгийг өгөхөөс татгалзаж, АН-ын даргад нэр дэвшихээргүй болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр "Надаас бусад нэр дэвшигчид 200 сая төгрөгөө бэлнээр төлсөн байна. Ардчилсан намын дүрмээр 363 үндэсний бодлогын хорооны гишүүд татвар гээд тус бүр 6 сая төгрөг 2025 онд төлсөн. Нийт дүн 2.2тэрбум төгрөг.

Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс намуудыг хараат бусаар ажиллаарай гэж авсан саналын тоогоор Ардчилсан намд 2.1 тэрбум өгсөн.

Ганц хурал хийж намын гишүүдээ цуглуулах тийм хэцүү гэж үү. Дүрэмдээ зааснаар жилд нэгхэн удаа их хурлаа зохион байгуулах гэж хүн бүр 200 сая төгрөг тушаа гэсэн. 363хан саналын хуудас хэвлэх яасан их зардалтай юм. Бүх шаардлагыг нь хангаж байгаа ч 30 минутын дотор банк хаасны дараа 200 саяыг нь бэлнээр өгөөгүй төлөөгүй гээд дүрэмд байхгүй журмаар хасагдана гэж байхгүй" гэжээ.

АН-ын даргын сунгаанд Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Б.Отгонбат нарын 4 нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо
АН-ын даргын сунгаанд Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Б.Отгонбат нарын 4 нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.