Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад нууц хөтөлбөр хэрэгжүүлж 1 сая хүнийг вакцинжуулсан байх магадлалтай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 33 секунд

Монгол Улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ковакс хөтөлбөрт хамрагдаж эхний ээлжинд вакцин авах улсуудын тоонд орсон тухай холбогдох албаныхан мэдэгдсэн. Ингэхдээ ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл “Вирус агуулаагүй модернагийн вакциныг авахаар шийдсэн” гэж тодорхой нэр заасан байдаг.

Тэгвэл бидний өмнөд хөрш БНХАУ ковидын вакцины өрсөлдөөнд чимээгүйхэн ялалт байгуулах стратегийн алхмуудыг хийж эхэлжээ.

Хятад Улсын синовак компаний вакцины 3-р үе шатны туршилт амжиллтай явагдаж 95 хувийн үр дүн үзүүлсэн гэж нэлээд эрт мэдээлсэн. Гэвч Бразил Улсад хийгдэж байсан сайн дурынханы туршилтын үеэр хүний амь эрсдсэн гэх мэдээлэл гарч вакцины өрсөлдөөнд нэг хэсэгтээ яригдахаа болиод байв.

Гэтэл Хятад, Бразилын хамтарсан судалгааны багийнхан тухайн хүний нас барсан шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй байсныг олж тогтоосон гэж мэдэгдлээ. Индонез Улс синовакын вакциныг 1.8 сая тунг захиалж ирэх оны 1-р сар гэхэд хүлээн авахаа мэдэгдэв. Бразил, Турк, Чили, АНЭУ-д Хятадын вакцинууд хэдийн хүрсэн бөгөөд АНЭУ вакцины үр дүнг 86 хувьтай гэж дүгнэжээ.

Хятад Улс аль хэдийнээ дотооддоо 1 сая орчим хүнийг вакцинжуулсан ба үр дүн нь 95 хувьтай гарсан гэж нэгэн эх сурвалж BBC-д мэдээлжээ. Энэ нууц хөтөлбөрт тусгай чиг үүргийн алба хаагчид нь хамрагдсан бөгөөд тэдний 5 хувьд нь бага зэрэг халуурах, харшиж загатгах зэрэг сөрөг нөлөө илэрсэн гэв. Харин энэ талаар Хятадын албаныхан нотолсон, үгүйсгэсэн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Үүнийг аливаа өрсөлдөөнд чимээ шуугиан тарилгүй, алгуур няхуур түрүүлдэг Хятад стратеги гэж барууныхан тайлбарлаж тэдний алхамыг анхааралтай ажиглаж байна.

Синовак компани ирэх жилийн нэгдүгээр улиралд 300 сая тун вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгдэж байгаа ч үүнээс их хэмжээгээр үйлдвэрлэх магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна. Түүнчлэн Африк, Латин америкын орнуудад 1-2 долларын үнээр вакцинаа нийлүүлэх масс хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь хамгийн хямд гэгдэж байгаа оксфордын вакцинаас 2 дахин бага үнэ юм.

Модерна, Фпизерь зэрэг вакцинууд нь RMA буюу вирус агуулаагүй, вирусны тодорхой генетик кодыг өөрчилж хийсэн гэдгээрээ дэвшилттэй, шинэ технологийн, эрсдэл багатай гэж тооцогдож байгаа. Гэвч эдгээр вакциныг -20 оос -70 градусын хүйтэнд зөөвөрлөх ёстой бөгөөд үүнийг зөөвөрлөх хайрцаг 10.0 мянга орчим долларын үнэтэй байхаар байгаа зэрэг масс үйлдвэрлэл хүргэлтийн асуудлууд бий. Окфордын их сургуулийн вакцин генетикийн аргаар өөрчилсөн вирусээс гаргаж авсан хямд үнэтэй гэгдэж байгаа ч туршилтын явцад 6 хүн нас барсан гэх мэдээлэл гарсан мөн үр дүн дунджаар 75 хувьтай гэж өөрсдөө мэдэгдсэн нь Хятадын вакцинтай өрсөлдөхөд сул тал болж мэдэхээр байна. БНХАУ болон ОХУ-ын вакцинууд нь үхсэн вируснээс гаргаж авдаг уламжлалт технологи дээр тулгуурласан бөгөөд вирусны амьдрахад таатай хэм болох -2 оос -10 хэмд зөөвөрлөж болдог үнэ өртөгийн хувьд хамаагүй хямд гэдгээрээ ялгаатай ажээ. Гэвч ОХУ вакциныг олноор үйлдвэрлэхэд асуудалтай байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба Унгар, Израль Улсууд л эмнэл зүйн туршилтын шатанд хүлээж аваад байгаа билээ. Энэ мэтээр Хятадын вакцинд давуу талууд үүссээр байна. Гагцхүү үр дүн нь л өөрсдийг нь хөөдчихгүй бол тэд хамгийн том тоглогч болох замдаа оржээ.

Эх сурвалж: BBC, SCMP, Cri.Mongolia

"Байгууллагууд QR кодыг заавал байршуулна"
 
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Уурхайн ажилчид маргалдаж, нэгнийхээ аминд ХҮРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.