Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COP17 бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.

Засгийн газрын тогтоолоор тус Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. БОУАӨ-ийн сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Батын Батбаатар Үндэсний хорооны тавдугаар хуралдааныг өчигдөр/2025.06.27/ хуралдууллаа.

Хуралдааны эхэнд Б.Батбаатар сайд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах нь аль нэг яам, хэн нэгэн сайдын нэр хүндийн асуудал биш Монгол Улсын тухай олон улсад яригдах асуудал.

Иймээс өнөөдөр хурлыг зохион байгуулах Үндэсний хороог нэгдсэн удирдлагаар хангах, бэлтгэл ажлын албадын чадавхыг сайжруулах түүнд зориулсан бүтцийг нэмэгдүүлэх, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас COP-17-той холбоотой худалдан авалтын төлөвлөгөө, эрх зүйн орчныг судлах, хөрөнгө оруулалт татах, Тусгай сан эсвэл Төслийн нэгж байгуулах тогтоолын төсөл танилцуулах шаардлагатай” гэлээ.

Дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд байр сууриа солилцлоо.

Үргэлжлүүлэн Б.Батбаатар сайдын зүгээс COP17 хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнах, тулгамдаж байгаа асуудлуудаар санал боловсруулах хугацаатай үүрэг өглөө.

“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
 
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.