УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Нүүрсний үнэ унаж байгаатой холбоотой "Алт-3" гэдэг хөтөлбөр явуулна гээд тогтоолын төслийн санал нь ТБХ-нд орж ирж байгаа. Харахаар өмнө гарч байсан тогтоолын төслүүдтэйгээ зөрчилдөж магадгүй төсөл орж ирсэн. Үүнд Г.Дамдинням сайд хариулт өгнө үү" гэж асуулт тавьсан бол АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Өмнөх ЗГ-ын үед яригдаж байсан "Алт-3" бол хөтөлбөр биш аян. Аяны хүрээнд энэ оны төгсгөл гэхэд шууд металлаа өгөх боломжтой үндсэн ордуудыг эргэлтэд оруулъя гэсэн зорилготой тогтоолын төсөл орж ирж байгаа.
Тогтоолын төсөл шаардлага хангахгүй байна гэвэл УИХ-ын гишүүд санаачилга гаргаад УИХ дээр заалтуудад тодорхой өөрчлөлт оруулах санал оруулах нь нээлттэй. Бид ЗГ-ын түвшинд томьёолж оруулаад ирсэн байгаа" гэлээ.