Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“The Times” сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан Б.Батцэцэг сайдын гаргасан мэдэгдлийн онцлох 10 эшлэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 35 секунд

1 хүн ба бичвэр нарын зураг байж магадThetimes.com сайтад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой гарсан нийтлэлд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг тайлбар хийж, мэдэгдэл гаргасан билээ. Тэгвэл түүний мэдэгдлээс онцлох 10 эшлэлийг онцолж байна.

-Монголын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл

-Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна.

-Асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай.

-The Times сайт “Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна.

-Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй.

-Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл.

-Ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв.

-Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон.

-Монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна.

-Улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх үйлдэл мөн

ШУУРХАЙ: Э.Содонтогосыг “МОНЦАМЭ” агентлагийн даргын албан тушаалаас чөлөөллөө
ШУУРХАЙ: Э.Содонтогосыг “МОНЦАМЭ” агентлагийн даргын албан тушаалаас чөлөөллөө
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.