Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-ын дарга Б.Батбаатарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллахаар зөвшилцөх санал хүргүүлжээ

Огноо
Унших
0 минут 43 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарт шинээр бүрдэх Засгийн газарт орж, хамтарч ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлжээ.

Тодруулбал, тэрбээр эл албан бичигт "Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм" хэмээн онцолжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
 
МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа
МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.