Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ББСБ-уудын хэрэглээний зээлд амьжиргааны түвшнээс доош дүнтэй болон сургалтын бүх төрлийн зээл ХАМААРАХГҮЙ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 18 секунд

Банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулж 60:40 хувиас хэтрэхгүй байхаар өөрчлөлт оруулаад байгаа юм. Энэ нь иргэдийг өрийн дарамтанд орохоос сэргийлнэ гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж буй. Тэгвэл тус хорооноос банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд олгох хэрэглээний зээлд зарим өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, хэрэглээний зээлийн төрөлд хүн амын амьжиргааны түвшнээс доош дүнтэй болон сургалтын бүх төрлийн зээл хамаарахгүй боллоо.

Цаашилбал жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа иргэдийн хувьд чөлөө авахаас өмнөх зургаан сарын орлогыг тооцох зэрэг зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр иргэдэд санхүүгийн үйлчилгээ авах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн болохыг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв.

Тус хорооноос “Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-ыг баталж ийнхүү өөрчлөлт оруулжээ. Энэ нь өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтанд орох эрсдлийг бууруулна гэж тус хорооноос үзэж буй юм.

“Банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлал”-д иргэдийн орлогыг тодорхойлохдоо,

  • цалин хөдөлмөрийн хөлсний орлогод гэрээ хэлцэл болон баримтаар нотлогдох гарт олгосон тогтмол мөнгөн орлого
  • үйл ажиллагааны орлогод хөрөнгө ашиглуулсан эсвэл түрээсэлсний орлого
  • бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогыг хамааруулж тооцохоор тус тус зохицуулсан байна.

Монгол Улсын хэмжээнд ББСБ-аас нэг зээлдэгч дунджаар 2.5 сая төгрөгийн зээл авсан бол орон нутагт энэхүү үзүүлэлт 1.5 сая төгрөг, Улаанбаатар хотын хувьд 2.5 сая төгрөг байна. Уг үзүүлэлт өмнөх онд улсын хэмжээнд 2.3 сая төгрөг байсан нь тайлант онд 6.9 хувиар өссөн гэх тоон дүн бий.

Энэ зун цаг агаар ямар байх вэ
Энэ зун цаг агаар ямар байх вэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.