
Хөдөлмөр заслын шинжлэх ухаан дэлхийд 100 гаруй жилийн түүхтэй. Харин манай АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль 2014 оноос хөдөлмөр засалч бэлтгэж, 2018 онд анхны оюутнууд нь төгссөн. Одоогийн байдлаар 60 орчим хөдөлмөр засалч ажиллаж байна. Гэтэл зөвхөн эрүүл мэндийн салбарт 2500, улсын хэмжээнд нийт 4000 орчим хөдөлмөр засалч шаардлагатай байгаа юм. Шаардлагатай хөдөлөр засалчийн ердөө 1.5 хувь нь ажлын байран дээр байгаа нь манай улсад энэ чиглэлийн боловсон хүчин хангалтгүй байгааг харуулж байна. Дутагдалтай байгаа мэргэжил учраас хөдөлмөр үасалчаар мэргэжих оюутан Засгийн газрын буцалтгүй туслмжаар суралцах боломжтой ч энэ мэргэжлийг сонгон суралцах оюутны тоо бага аж. Зөвхөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд тус мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг бөгөөд жилд 20 оюутан элсэж, 10 оюутан төгсдөг аж.