Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаадугаар сарын 01-нд нийтийн тээврийн М:1А, М:3, Х:19, Ү:30 гэсэн чиглэлд өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 цагийн хооронд доорх зураглалын дагуу үйлчилгээ үзүүлнэ.

  • М:1А чиглэл: Таван шар - Мөнгөн завьяа чиглэлд өөрчлөлт орж Таван шар - Тэнгис кино театр хүртэл;
  • М:3 чиглэл: Архивын Ерөнхий газар - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар - МУБИС - Ард кино театр хүртэл;
  • Х:19 чиглэл: Чингис хаан Олон улсын нисэх буудал - Сүхбаатарын талбай чиглэлд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал - 120 мянгатын автобусны буудал хүртэл;
  • Ү:30 чиглэл: Сүхбаатарын талбайн төв зогсоол - Натур худалдааны төв - Жанжин клуб чиглэлд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн - Натур худалдааны төв - Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.

Ө.Шижир: 2008 оноос хойш УТААГ бууруулахад 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна
Ө.Шижир: 2008 оноос хойш УТААГ бууруулахад 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна
 
“The Mongolz”, “Team Spirit” багийг тэмцээнээс мулталж шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz”, “Team Spirit” багийг тэмцээнээс мулталж шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.