Боловсон 00-той жуулчны баазууд бага хүүтэй зээл авах шалгуур хангана

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 40 секунд

Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлж байсан бол энэ тоо 2030 он хүртэл 2 сая болгон өсгөөд буй. Өөрөөр хэлбэл, “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлснээр энэ тоонд хүргэх аж. Өнгөрсөн онд манай улсад 800 мянган жуулчин ирж 1.5 тэрбум ам.долларын орлого оруулжээ. 2019 оноос хойш аялал жуулчлалын салбар 40 хувиар сэргэсэн бол цаашид дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшилд бага хүүтэй, урт хугацаааны зээлийг олгохоор болсныг салбарын сайд Ч.Номин мэдэгдлээ. Түүний хэлснээр тавдугаар сарын 29-нд аялал жуулчлалын хөгжлийн төв нээгдэх бөгөөд энэ үеэр зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулах ба зургаадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна.

Гэхдээ зээл олгоход журам байхгүй ч арилжааны банкуудын шаардлага хангасан төдийгүй жуулчны баазууд тэр дундаа олон улсын стандартын дагуу ариун цэврийн өрөөтэй байх шалгууртай болохыг салбарын сайд өнөөдөр яриандаа онцлов.

Харин манай улсын хувьд өнөөдрийг хүртэл аялал жуулчлалын салбарт ариун цэврийн өрөө нь тэг заасан модон жорлонгоосоо салаагүй, тоотой хэдэн томоохон гэгдэх жуулчны бааз, амралтын газрууд л ариун цэврийн өрөөтэй байгаа нь нууц биш.

Мөн Ч.Номин сайдын мэдээлснээр энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргах ба зээл олголтын 50 орчим хувь нь дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз руу чиглэх юм байна. Хувийн хэвшилд ойролцоогоор 4 орчим их наяд төгрөгийн зээл олгох байдлаар цаашилбал 5 орчим жилийн хугацаанд үргэлжлүүлснээр аялал жуулчлалын салбарт нөлөө үзүүлэхүйц хөрөнгө оруулалт болно гэж тооцож байгаа аж. Хэрэв энэхүү зээлийг тогтвортой явуулж чадвал манай улсад ойролцоогоор 600 мянга орчим жуулчин нэмж ирэх боломж бүрдэх төдийгүй нэг орчим тэрбум ам.долларын эргэлтийг эдийн засагт эргэлдүүлнэ гэх тооцоог ч гаргажээ.

“МИАТ” ТӨХК-ийн нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“МИАТ” ТӨХК-ийн нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
 
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулиас Ж.Соронзонд 24.6 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ
ШҮҮХ: Монгол-Оросын хамтарсан III сургуулиас Ж.Соронзонд 24.6 сая төгрөг олгуулахаар шийдвэрлэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!