Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

350 жилийн настай хуучин завийг засварлана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Хоёр жилийн өмнө болсон хар салхины үеэр Оросын Вытегра хотын ойролцоох Онежийн нуурын эрэг дээр эртний модон завь шидэгдэн гарч ирсэн. Энэхүү завь нь 350-иад жилийн өмнө, хуучны орос технологиор хийсэн хэмээн шинжээчид тогтоосон. Шинжээчдийн үзэж байгаагаар уг завь нуурын гүнд 350-370 гаруй жил болжээ.

Эрдэмтэд болон хуучны эд өлгийн сэргээн засварлагчид завийг анхны хувилбараар нь сэргээн босгох ажлыг хийж байна. Завь 22 метр урт, хэд хэдэн хөндлөвчтэй бөгөөд энэхүү олдворыг эрдэмтэд маш ховор гэж дүгнэжээ.

"Дэлхийн археологийн түүхэнд ийм олдвор ховор байдаг. Бид завийг XVII зууны эхний хагаст хийсэн гэж таамаглаж байгаа. Оросоос ийм олдвор олдож байгаагүй. Олдох магадлал ч бараг байхгүй. Харин энэ завь их сайн хадгалагджээ” хэмээн эрдэмтэд хэлж байна.

Вытегор хотын эрдэмтэд энэхүү завийг тус хотод хийсэн гэдэгт итгэлтэй байна. Түүхэн эх сурвалжаас харахад XVII-XIX зуунд Вытегор хотод завь үйлдвэрлэл ихээхэн хөгжиж байжээ. Завины үйлдвэрлэл дагасан, далбааны урлал мөн ихэд хөгжжээ.

Завь нуурын эрэгт шидэгдсэнээс хойш бараг 10 сарын дараа завийг ангаарт авчирч нар, салхинаас хамгаалан, судалж эхэлжээ. Энэ 2020 онд завины сэргээн засах ажлыг эхлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл гарч бүрэн хэмжээгээр засварлах ажил саатжээ. Цар тахал өнгөрмөгц завийг сэргээн засах юм.

Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээв
Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.