УИХ-ын чуулганаар өчигдөр /2025.05.08/ Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилсон. Тэрбээр 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус, тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй.
- 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга,
- 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга,
- 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга,
- 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус, тус ажилласан.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласан. С.Магнайсүрэн нь Япон Улс, БНАУ, БНСУ, АНУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд хамрагдаж байсныг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан 45 насанд хүрсэн байх, 45 нас хүрсэн байх, эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх, төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх, Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг хангаж байгаа учир С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байгаа" талаар танилцуулсан байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!