Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон, БНХАУ бизнес аяллаа сэргээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Япон, БНХАУ эдийн засгийг дэмжих, хязгаарлалтуудыг сулруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтынхаа хүрээнд хоёр орны хоорондын бизнес аяллыг өнөөдрөөс сэргээж байна.

Иймд бизнес эрхлэгчид богино болон урт хугацааны аялал хийх боломжтой болж байгаа юм. Японы хувьд Сингапур, БНСУ, Вьетнамтай ижил тохиролцоонд хүрээд байгаа билээ. Япон долоо хоногт Хятадаас ирэх, очих 20 орчим нислэгийг үйлдэх аж.

Японд оршин суух эрхтэй Хятадын зарим иргэн нисэх буудалд цагаан хамгаалалтын хувцас, борооны цувтай ирж харагджээ. Нисэхийн салбарын төлөөлөгчдийн мэдээлснээр, Хятадаас ирж буй нэгэн нислэгийн зорчигчдын тэн хагас нь ямар нэгэн төрлийн хамгаалалтын хувцас өмссөн байжээ.

Эрээнцавын боомтыг түр журмаар нээнэ
Эрээнцавын боомтыг түр журмаар нээнэ
 
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
ТЦА: 69 настай эрэгтэй жолооч тусгаарлах зурвас давж эргэн, эсрэг урсгалын ДӨРВӨН автомашиныг мөргөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.