Тамхинаас татгалзая, Ирээдүйгээ хамгаалая НӨЛӨӨЛЛИЙН АЯН эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 17 секунд

Дэлхий дахинаа жил бүр 8 сая хүн утаат янжуур тамхинаас үүдэлтэй өвчний улмаас амиа алддаг гэх аймшигт тоо бий. Эдгээрийн дийлэнх нь архаг уушгины өвчин, зүрх судасны эмгэг, улаан хоолойн болон уушгины хорт хавдрын улмаас нас барж байгаа бөгөөд 7 сая гаруй хүн шинээр хорт хавдартай гэж оношлогдож байна. Энэ нь тамхидалт хүн төрөлхтний ирээдүйг аажмаар устгаж буй чимээгүй тахал болохыг дахин нэг нотолж байна.

Хэдийгээр дэлхий дахинд байгалийн гамшиг, цар тахал, дайн дажин зэрэг гэнэтийн сүйрэл олон хүний амь насыг авч оддог ч, тамхинаас шалтгаалсан үхэл үүнээс ч илүү тогтвортой, аюултай хэлбэрээр өсөн нэмэгдсээр байна. Харамсалтай нь, улс орнууд энэ “аажмаар хороох зэвсэг”-ийн эсрэг хангалттай хатуу, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байсаар тоо баримт улам бүр хүндэрч буйг бид анзаарах ёстой.

Гэтэл сүүлийн 10 жил мэргэжлийн байгууллагаас тамхитай тэмцэх арга хэмжээ огт авахгүй байгаа нь Монгол улс тамхидалт өндөртэй улс болох шалтгаан болж байна.

Иймд “Зуршлаа өөрчилье” төрийн бус байгууллагаас "Тамхинаас татгалзая, ирээдүйгээ хамгаалая" уриан дор нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Аян нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, тамхины хор уршгийг бодитоор ойлгуулах, мөн худалдаа эрхлэгчид болон олон нийтэд хандан хариуцлагатай хандлага төлөвшүүлэх зорилготой юм.

Мөн тэнцвэртэй мэдээлэл алдагдаж хэт нэг талыг барьсан нотолгоогүй мэдээгээр ард иргэдийн дунд хиймэл түгшүүр үүсгэж байгаад “Зуршлаа өөрчилье” хөтөлбөрийн хамт олон харамсаж буй бөгөөд вэйп буюу цахилгаан тамхийг зөвхөн хүүхдүүд хэрэглэдэг, вэйп нь зөвхөн янз бүрийн амт агуулдаг мэт сурталдах аймгуудын засаг дарга нар, төрийн байгууллагын уриалга явж байгааг тэнцвэртэй болгох зорилготойгоор уг аяныг эхлүүлж байна.

Дэлхийд хийгдсэн өндөр хэмжээний судалгаа, тоо статистикийг гуйвуулж хэт нэг талыг барьсан худал хуурмаг мэдээлэл бүрийг тэнцвэржүүлэн түгээх нь бидний бас нэг үүрэг юм.

Тамхинаас татгалзая – Ирээдүйгээ хамгаалая нөлөөллийн аяны хүрээнл тамхи худалдаалж буй байгууллагуудыг хяналт, уриалгад хамруулах, Хууль, бодлого боловсруулагчдад хандан илүү хатуу, үр дүнтэй зохицуулалт хийхийг шаардах хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тамхинаас гарах нь зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах явдал биш юм. Энэ бол гэр бүл, үр хүүхэд, ирээдүйн төлөө хийх хамгийн хариуцлагатай шийдвэр.

Та өнөөдөр тамхинаас татгалзсанаар маргаашийн эрүүл нийгмийг бүтээх нэг алхмыг хийж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 70 алба хаагчаас бүрдсэн бүрэлдэхүүн 3 дахь удаагаа Улаан талбайд АЛХАНА
Монгол Улсын Зэвсэгт хүчний 70 алба хаагчаас бүрдсэн бүрэлдэхүүн 3 дахь удаагаа Улаан талбайд АЛХАНА
 
Л.Энх-Амгалан: Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлогыг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ бүтээн байгуулалтад зарцуулна
Л.Энх-Амгалан: Автомашины азын дугаарын дуудлага худалдааны орлогыг ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ бүтээн байгуулалтад зарцуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!