Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд өнөөдөр "ХҮҮХЭД-ХАЙР-ИРЭЭДҮЙ" уриан дор зохион байгуулагдлаа. Судалгаагаар манай улсын нийт хүн амын 37,7 хувь буюу 1,3 сая нь хүүхэд байна.
Энэ өдрийг хурал, цуглаан, уриа лоозонгийн шинжтэй биш, нийгэмд буй асуудлаа шийддэг, хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогоо тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүлж, түүхт 100 жилийн ойн хүрээнд бүс бүрд Монголын хүүхэд, залуус, гэр бүлийн хөгжил, хамгаалал, шинжлэх ухаанч сэтгэлгээг дэмжих зорилгоор Хүүхэд, гэр бүлийн шинжлэх ухааны ордон байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Монгол Улсын Засгийн газраас гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үйлчилгээний тогтвортой үргэлжлэх чадавхыг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг төрөлжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна.
Тодруулбал,
- Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулна.
- Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц одлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсооно.
- Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэнэ.
- Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарч, одоо хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!