Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Америк, Хятад худалдааны “анхан шат“-ны гэрээнд юу тусгагдав?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 11 секунд

АНУ, Хятад улсын зүгээс хоёр жил үргэлжилж, дэлхийн эдийн засагт хүндрэл учруулаад байсан худалдааны дайныг бууруулах “нэгдүгээр шат”-ны гэрээнд лхагва гарагт гарын үсэг зурлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэрээг АНУ-ын эдийн засагт “өөрчлөлт авчирхуйц” болсон гэж мэдэгдсэн бол Хятадын удирдагчдын зүгээс хоёр улсын харилцааг сайжруулах “хэн хэн нь ялсан” гэрээ болсон гэж үзсэн байна.

Хятадын зүгээс АНУ-ын импортыг 2017 оныхоос 200 тэрбум доллараар нэмэгдүүлж, оюуны өмчийг хамгаалах хуулиа чангатгана гэж амласан. Үүний оронд АНУ Хятадын бүтээгдэхүүнд ногдуулсан шинэ татваруудаа багасгана гэжээ.

Гэвч ихэнх гаалийн татвар хэвээр үлдэж байгаад бизнесийн байгууллагууд цаашдын хэлэлцээрийг шаардаж байна.

Америк, Хятад хоёр улс 2018 оноос хойш бие биедээ ногдуулах татварын хэмжээг харилцан нэмэгдүүлсээр ирсэн. Хоёр улсын дайн худалдааны урсгалыг хумхиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш чангааж, хөрөнгө оруулагчдыг уурлуулаад байлаа.

Гэвч тус гэрээ хоёр орны хоорондын харилцааны өнгөц талыг хамарсан, оногдуулаад байсан татварыг л багасгасан юм. “Хоёрдугаар шат”-ны гэрээгээр бүх татварыг арилгаж, дэлхийн эдийн засагт хэрэгтэй арга хэмжээнүүдийг бий болгож магадгүй. Гэвч дараагийн гэрээ хэзээ зурагдах эсэх нь тодорхойгүй байна.

Гэрээнд юу тусгагдав?

1Хятад улсын зүгээс АНУ-аас импортын хэмжээгээ 2017-ны хэмжээнээс 200 тэрбум доллараар ихэсгэхээр амлалаа. Газар тариалангийн бүтээгдэхүүнийг 32 тэрбум доллар, үйлдвэрлэлээс 78 тэрбум доллар, эрчим хүчийг 52 тэрбум доллар, үйлчилгээнээс 38 тэрбум долларын бүтээгдэхүүн авна гэж тохирсон байна.

2. Хятадын зүгээс хуурамч бараа бүтээгдэхүүнтэй тэмцэх тэмцлээ нэмэгдүүлж, хулгайгаар ашиглахын оронд албан ёсоор хэрэглэх боломжийг компаниудыг олгох.

3. АНУ-ын зүгээс Хятадын 360 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар ногдуулж, Хятадаас АНУ-ын 100 тэрбум долларын бүтээгдэхүүнд ногдуулсан шинэ татварын ихэнхийг нь хэвээр үлдээхээр болж байна.

Гэрээнд юу тусгагдаагүй вэ?

  1. Аж үйлдвэрийн татаас ба “Хятадад үйлдвэрлэв 2025”- Хятадын засгийн газрын зүгээс технологийн компаниуддаа дэлхийд тэргүүлэгч болгохын тулд татаас өгөхөөр “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөрийг боловсруулаад байсан. Вашингтоны зүгээс Хятадын компаниуд засгийн газраасаа татаас авч байгаа нь шударга бус явдал, дэлхийд тэргүүлэгч Америкийн компаниудад аюултай гэж үзээд байсан. Гэвч анхан шатны гэрээгээр тус асуудлыг хөндөөгүй. Иймээс дараагийн шатны гэрээн дээр тусгагдах магадлалтай.
  2. Хуавей- Худалдааны дайны золиос болсон Хуавейд АНУ-ын зүгээс ирэх дарамтыг багасгах зүйл "анхан шат"-ны гэрээнд тусгагдаагүй байна. Хятадын засгийн газрын зүгээс Вашингтоныг компанийн хувь заяаг маргаандаа оролцуулсанд дургүйцлээ илэрхийлж байсан. Харин энэ удаагийн гэрээнд Хуавейг хэрхэх асуудал тусгагдсангүй. 
  3. Цаашдын татварыг багасгах- Гэрээнд цуцлагдаагүй үлдсэн татваруудыг хэзээ тэглэх талаар тодорхой цаг хугацаа тусгагдаагүй. Олон улсын эдийн засгийн Петерсон байгууллагаас татварын хэмжээ худалдааны дайнаас өмнөх үеийнхээс зургаа дахин илүү буюу 20%-иар нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Тиймээс анхан шатны гэрээ хийгдсэн ч компаниуд, хэрэглэгчид их үнэ төлсөөр байгаа юм.

Дэвсгэр мэдээ

АНУ, Хятад хоорондын худалдааны дайн 18 сар үргэлжилсэн бөгөөд импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа нэмээд байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадыг шударга бус худалдаа хийж байгаа, оюуны өмчийг дээдлэхгүй байна гэж үзээд байсан бол Хятад улсын зүгээс АНУ-аас Хятадыг дэлхийн эдийн засагт хүч түрэн гарч ирж байгааг хязгаарлах хүсэлтэй байна гэсэн байр суурьтай байсан.

АНУ-аас Хятадын бүтээгдэхүүнүүдэд 360 тэрбум долларын татвар ногдуулсан бол, Хятадын зүгээс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 110 тэрбум долларын татвар ногдуулаад байсан.

Эх сурвалж: BBC

 

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
 
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.